АВТО ЗАМЫН ХИЙЦЛЭЛ

Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын трассын нийт урт нь 240.3км /Үндсэн трасс 235.062км + 3.318км + 1.909км = 240.289км/, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 8,5м, 4,25м-ийн 2 урсгалтай, 3,0м өргөн хайрган хөвөөтэй, хучилтын хийц нь нийт 0,93м зузаан ба дэд суурь 0,3м, цэмэнтээр бэхжүүлсэн суурийн үе нь тус бүр 0,25метрээр 2 үе ба харлуулсан дайрган үе 0,08м, өнгө асфальтбетон хучилт нь 0,05м тус тус төсөллөсөн болно.

280137109_746029996754592_7019077510257488556_n

ХӨНДЛӨН ОГТЛОЛ ТӨЛӨВЛӨЛТ

Тухайн чиглэлийн хүнд даацын авто замын хөндлөн огтлол төлөвлөлтийг тооцохдоо холбогдох норм дүрэм, стандартуудыг баримталж төлөвлөсөн ба замын хөндлөн огтлолын техникийн параметрүүдийг “Авто зам төсөллөх” ЗЗБНбД-22-004-2016-ийн дагуу төлөвлөсөн.

Typical cross section-Model11

ЗАМЫН ХУЧИЛТЫН ХИЙЦ

зураг

– Өнгө асфальтбетон хучилт h=0.05м /SMA/

– Харлуулсан дайрга h=0.08м

– Цементээр бэхжүүлсэн суурь h=0.25м

– Цементээр бэхжүүлсэн дэд суурь h=0.25м

– Дэд суурь h=0.30м

– Далангийн дүүргэлт

Зохиогч нь хучилтын хийцийн тооцооллыг хийхдээ авто зам барих орон нутгийн зам цаг уурын бүс, хөрсний төрөл зэрэг бүс нутгийн өгөгдөл болон замын ангилал, нэг тэнхлэг дээрх ачаалал, бат бэхийн шаардлага зэргийг үндэслэн доорхи хуримтлуулагч замын төсөллөлтийн боловсруулсан болно.