Дотоод хамтын ажиллагаа: Төслийн хүрээнд дотоодын хөрөнгө оруулалттай нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Өндөр Алтайн Зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр дараах нэр бүхий замын компаниуд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа болно: “Их Зам Бүтээн Байгуулалт” ХХК, “Пик Девелопмент” ХХК, “Мотор Сервис” ХХК, “Мөнх Тэнгэр Рөүд” ХХК.
Хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээг “Ростов” ХХК, “Ар Си Эс Си” ХХК-ийн түншлэл үзүүлж байгаа бөгөөд тус байгууллагаас мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн 5-н баг бүрэлдэхүүнийг ажлын талбайд томилон өдөр тутмын хяналтыг гүйцэтгэж байна.
Төслийг хугацаанд амжилттай гүйцэтгэх зорилгоор хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудтай машин механизм, тоног төхөөрөмжүүдийн түрээсийн гэрээг байгуулан ажиллаж байна.
Төслийн ажилд шаардлагатай бүх төрлийн ачаа тээврийг “Алтай ложистик” ХХК нь гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байна.