ТАЛ НУТГИЙН ХӨГЖЛИЙН ЗАМ ХХКОдоогоор манай компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240,3 км хүнд даацын, хатуу хучилттай авто замын төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, тус авто замын төслийн 180,3 км-ийг өөрсдийн бүрэн хүчин чадлаар гүйцэтгэж, үлдсэн 60 км авто замыг Туслан гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлж байна. Өндөр Алтайн Зам ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тус төсөлд аймаг, орон нутгийн 193 иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулж тусгай хэрэгцээт машин, механизмуудыг түрээслэн авто замын барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрхэм зорилго Монгол улсын авто замын сүлжэээг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулагч "ҮНДЭСНИЙ КОМПАНИ" байхад эрхэм зорилго чиглэгдэнэ. Техник, төхөөрөмж Талбайд 222 техник, машин механизм, 430 гаруй ИТА болон тусгай мэргэжлийн ажилтан, хээрийн 18 кемптэйгээр үйл ажиллагаа явуулж байна.