Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын трассын нийт урт нь 240.3км /Үндсэн трасс 235.062км + 3.318км + 1.909км = 240.289км/, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 8,5м, 4,25м-ийн 2 урсгалтай, 3,0м өргөн хайрган хөвөөтэй, хучилтын хийц нь нийт 0,93м зузаан ба дэд суурь 0,3м, цэмэнтээр бэхжүүлсэн суурийн үе нь тус бүр 0,25метрээр 2 үе ба харлуулсан дайрган үе 0,08м, өнгө асфальтбетон хучилт нь 0,05м тус тус төсөллөсөн болно.