ДОТООД ХАМТЫН АЖИЛГАА

Төслийн хүрээнд олон улсад танигдсан нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, бараа, материал худалдан авах гэрээ, тээвэр ложистикийн гэрээ зэргийг тус тус байгуулан хамтран ажиллаж байна.

Тухайлбал: Тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-ын хамгийн том барилгын тоног төхөөрөмж, машин механизмын экспортлогч компани болох ORIEMAC, тоног төхөөрөмж угсралтын XCMG Co,. Ltd, Sinopec group, ХБНГУ-ын машин үйлдвэрлэгч, технологийн чиглэлээр дэлхийн зах зээлд тэргүүлэгч компани болох Bomag, Vogele брэнд болон Hamm брэнд нартай хамтран ажиллаж байна. Мөн БНХАУ болон ХБНГУ-аас нарийн мэргэжлийн туршлагатай ажиллах хүчнийг урьж ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр өөрийн инженер техникийн ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх боломж бололцоо бүрдэх юм.

1590738760-1
bomag-logo
sinopec-shanghai-petrochemical-co-ltd
channels4_profile

Дотоод хамтын ажиллагаа: Төслийн хүрээнд дотоодын хөрөнгө оруулалттай нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Өндөр Алтайн Зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр дараах нэр бүхий замын компаниуд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа болно: “Их Зам Бүтээн Байгуулалт” ХХК, “Пик Девелопмент” ХХК, “Мотор Сервис” ХХК, “Мөнх Тэнгэр Рөүд” ХХК.

Хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээг “Ростов” ХХК, “Ар Си Эс Си” ХХК-ийн түншлэл үзүүлж байгаа бөгөөд тус байгууллагаас мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн 5-н баг бүрэлдэхүүнийг ажлын талбайд томилон өдөр тутмын хяналтыг гүйцэтгэж байна.

Төслийг хугацаанд амжилттай гүйцэтгэх зорилгоор хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудтай машин механизм, тоног төхөөрөмжүүдийн түрээсийн гэрээг байгуулан ажиллаж байна.

Төслийн ажилд шаардлагатай бүх төрлийн ачаа тээврийг “Алтай ложистик” ХХК нь гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байна.

277255763_1641748522855020_2529737414816929422_n

ГАДААД ХАМТЫН АЖИЛГАА

Энэхүү төсөлд манай компани нь замын чанар стандартыг улам сайжруулахын тулд дотоод болон гадаадын олон орны туршлага судлаж мөн тэдгээрийн тоног төхөөрөмж, хүн хүчийг төсөлдөө дайчилж байна.

Тухайлбал тоног төхөөрөмжийн хувьд БНХГУ, Недерланд улсаас Vogole брандын Super 1800 загварын дэвсэгчүүд,  BOMAG BW 174 загварын булт индүүнүүд, АНУ-аас HAMM GRW280 загварын дугуйт индүүнүүд мөн түүнчлэн БНХАУ-ын XCMG, Оriemac брандын зам барилгын тоног төхөөрөмж, үйлдвэрүүдийг тус тус ашиглахаар төлөвлөн ажилллаж байна.

Хүн хүчний хувьд бид өнгөрсөн 2021 оноос авхуулаад төслийг түргэн шуурхай, ажилттай хэрэгжүүлэхийн тулд БНХАУ -аас зам барилгын инженер, механик, техникч зэрэг олон арван туршлагатай хамт олонтой ажил үйлчилгээний гэрээ байгуулан туршлага судлах, зөвлөгөө авах зэргээр бүхий л тал дээр хамтран ажиллаж байна.